Виртуал аялал уу? эсвэл эргүүлдэг зураг уу?

Миний хувьд виртуал аялал, 360 зураг авалтын талаар судалж эхлэснээс хойш хэдийнээ 2 жил өнгөрчээ. Энэ оны 9-р сараас Монголд энэ үйлчилгээг нэвтрүүлэхээр Окурус Студи-ээ байгуулан ажиллаж байна.

Виртуал аялалаар бизнесийн байгууллагууд хэрхэн бизнесээ сурталчилах боломжтой вэ гэдгийг тодорхойлох гэж оролдъё. Жишээ болгон үл хөдлөх хөрөнгийн салбарыг авч үзье.

Монголд үл хөдлөх хөрөнгийн виртуал аялалыг хайсаар 2016 онд хийгдсэн X-Apartment хэмээх гоёмсог байшингийн виртуал аялалыг оллоо.

x-apartment1

http://baiguullaga.mn/360/xapertment/

Эхлээд ороход төрсөн сэтгэгдэл үнэхээр сайхан байлаа. Ингээд улаан цэгүүд дээр даран хэсэг явсаны эцэст шууд “82.5m2 Duplex 3 өрөө”-г үзэхээр шийдлээ.

x-apartment2

http://baiguullaga.mn/360/xapertment/

Ингээд дээд талын цэснээс сонгон зорьсон байрлуугаа ортол дараах дүр зураг угтлаа.

x-apartment3

http://baiguullaga.mn/360/xapertment/

Энд нүдэнд шууд туссан алдаануудыг улаанаар тойрууллаа. Энэ виртуал аялалын зорилго нь X-Apartment орон сууцыг сурталчилах, борлуулалтыг өсгөх, үзсэн хүмүүс мэдээлэл авах боломжтой байх ёстой мэт санагдаж байвч үнэнийг хэлэхэд хаалгийг нь хазцан!!! хугалцан мэргэжлийн хэллэгээр бол МАШ МУУ stitch хийсэн ЭРГҮҮЛДЭГ ЗУРАГ байлаа. Яагаад ЭРГҮҮЛДЭГ ЗУРАГ гэж хэлж байгаа вэ гэвэл энэ аялалаас би энэ байртай холбоотой ямар ч мэдээлэл авч чадаагүйн дээр зургууд маш муу stitch хийгдсэн бас далий хазгай, дээд талын цэс 1990 оны вэб сайтын загваруудыг санагдуулам загвар үзэмж муутай зүгээр л эргүүлдэг зураг үзэж байгаад дотор муухайраад хаасан юм.

Ингээд Монголд өөр чанартай зураг авч виртуал аялал хийдэг газрыг хайсаар 360mongolia.com сайтын залуусын хийсэн үл хөдлөх хөрөнгийн хэд хэдэн ажлуудыг харлаа. 2011 онд хийсэн ажлын зураг 2016 онд авсан X-Apartment-аас 10 эсвэл 20 дахин илүү чанартай, илүү алдаагүй цэвэрхэн болсон нь доорх зургаас харагдаж байна.

shineger

http://www.360mongolia.com/360tour/shineger_modelroom/

Гэвч эдгээр виртуал аялалууд мөн л сэтгэлд минь 100% нийцэхгүй байсан тул дараагийн аялалыг хайсаар яг одоогийн байдлаар Монголд хийгдсэн хамгийн сайн үл хөдлөх хөрөнгийн ЖИНХЭНЭ ВИРТУАЛ АЯЛАЛ-ыг олж чадсан нь энэ юм.

sunshine

http://www.360mongolia.com/master/

Энэхүү аялалыг мөн л 360mongolia.com-ын хамт олон бүтээсэн бөгөөд эндээс бид өрөөний зохион байгуулалт буюу plan зургийг харах, plan зургаас шилжин өөрийн хүссэн өрөөний 360 зургийг үзэх, илүү орчин үеийн мэт сэтгэгдэл төрүүлэхээр дизайн олж харсан юм.

Гэвч энэ бас л хангалттай бус санагдлаа. Тэгвэл энд юу нэмж болох вэ? Миний бодлоор маш олон зүйлийг нэмж болно.  Жишээлбэл сантехникээ германы тийм брэндээр хийсэн, шалны паркет нь ийм бранд, цахилгааны утас нь …. гэх мэт зөвхөн эргүүлдэг зураг үзэх биш худалдан авахаар сонирхон үзэж буй үйлчлүүлэгчид бүх мэдээллийг өгч чадахуйц байдлаар баяжуулвал илүү сонирхолтой болно.

Эцэст нь дүгнэн хэлэхэд дан ганц 360 зураг эргүүлж үзэх биш тухайн байгууллагын харуулахыг зорьсон, гайхуулах шаардлагатай бүхий л санааг нэг дор цогцлоож чадсан цогц ВИРТУАЛ АЯЛАЛ-ыг хийцгээе. Реклам, брошур зэргийг хийхэд зохиол бичиж, төлөвлөж илүү их сүнсээ шингээж хийж байж үйлчлүүлэгчдэд хүрдэг, тэгвэл бүгдээрээ ВИРТУАЛ АЯЛАЛ-д ч мөн адил хандаж ХАЛТУУР биш ТӨСӨЛ хийцгээе.

 https://google.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *