Шинэ оны мэнд хүргэе

Дэлхийн жишигт нийцсэн виртуал аялал, виртуал реалити үйлчилгээ үзүүлэгч Ocurus Studiо-ын зүгээс та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлж байна.

Юуны өмнө 2017 оны турш бидэнтэй хамт байсан хэрэглэгч болон дотоод, гадаадын хамтрагч байгууллагууддаа халуун талархал дэвшүүлье. Ocurus Studio-ийн хувьд өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй виртуал аялал, виртуал реалитигийн зах зээлд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагыг бүрэн дүүрэн хангахуйц виртуал аялалыг хийж гүйцэтгэн, дэлхийн хаана ч, хэнд ч үзүүлэхэд нүүр бардам танай компанийн танилцуулга болж чадахуйц виртуал аялалыг хийдэг нь бидний амжилтын үндэс болдог хэмээн үздэг билээ.

Бид үйлчлүүлэгчдийнхээ дэмжлэг, санал хүсэлт, дуу хоолойг байнга сонсож үйлчлүүлэгчиддтэйгээ хамт хөгжиж, улам сайжирна гэдэгт итгэлтэй байна.