Зочид буудал, ресторануудад виртуал аялал хэрэгжүүлэх боломжууд …

2017 он биткойн болон крипто валютын хувьд ээлтэй жил байсан бол 2016 онд виртуал аялал, VR төхөөрөмжүүдийн хувьд хурдацтай өссөн жил байлаа. Тус онд зөвхөн VR агуулга, контентонд зориулагдан 6 тэрбум доллар зарцуулагдсан байх юм. Үүнийг дагаад бизнесийн байгууллагууд ч мөн адил VR-ыг өөрийн бизнест хэрхэн хэрэглэх вэ гэдэг дээр толгой уралдуулан өрсөлдөж эхэлсэн юм. Энэ удаагийн нийтлэлээрээ бид та бүхэнд ресторан болон зочид буудлын бизнест хэрхэн 360 виртуал аялал хөгжүүлж болох талаар санал болгоё.

Ресторан

АНУ-д хүртэл одоо ч ихэнх ресторанууд утсаар захиалга авсаар байна. Гэвч утсаар захиалга өгөхөд цонхон талын хамгийн тохитой, романтик ширээг бэлдэх нь юу л бол. Тэгвэл виртуал аялал хөгжүүлснээр үйлчлүүлэгч зочлохыг хүссэн ресторан дотуураа аялаж ресторантай холбоотой мэдээлэл, тохижолт, цэс, үнэ гэх мэт маш олон мэдээллийг нэг дороос авах боломжтойгоос гадна ширээ захиалгыг ч мөн виртуал аяллаас хийх боломжтой юм. Энэ төрлийн үйлчилгээ Италид нэн эрэлттэй болсон бөгөөд маш олон ресторанууд виртуал аялалтай болж эхэлж байна.

Зочид буудал

Зөвхөн ресторанд ч гэлтгүй зочид буудалд ч мөн ийм төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой юм. Зочид буудалд виртуал аялал хэрэгжүүлснээр буудлын үйлчлүүлэгчид буудлын өрөөнүүдээр аялаж өөрийн буухыг хүссэн өрөөгөөр виртуалаар  аялах боломжтойгоос гадна тухайн өрөөний үнэ, нэмэлт үйлчилгээ, онлайн захиалгыг хүртэл өгөх боломжтой болох юм.

Зочид буудалд виртуал аялал хэрэгжүүлэх туршлага нь 2012 оноос барууны орнуудад аль хэдий нь эхэлсэн боловч 2017 оноос илүү боловсронгуй болсон юм. Монголд аль хэдий нь үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн BestWesternHotels-ын сүлжээ зочид буудлууд идэвхитэйгээр виртуал аялал хийлгүүлж эхэлсэн бөгөөд виртуал аялал хийгүүлснээрээ тэдний онлайн захиалга 48% өсч, буудлын орлого 135%-иар өссөн үзүүлэлтийг 2017 онд үзүүлжээ. Иймээс бусад сүлжээ зочид буудлуудаа ч мөн адил виртуал аялалд нэгтгэхийг уриалж эхэлсэн байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *